Цахим халдлага, эрсдэл
Ажлын байрны хяналт, мониторингийн програм гэж юу вэ?
Ажлын байрны хяналт, монирторингийн програм хангамж нь оффисын ажилчдын өдө... Цааш унших
Фишинг гэж юу вэ?
Мэдээллийн сайтууд дээр интернэт залиланд өртжээ, хямд машин авах гэсэн биш ... Цааш унших
Бүх бичлэгүүд
Санал асуулга
Та яг одоо ямар вирусны програм ашигладаг вэ?
Bitdefender Internet Security 2017 /3PC/
0 сэтгэгдэл байна  0 сэтгэгдэл байна
Bitdefender Internet Security 2017 /3PC/
Үнэ: 75,000₮
Барааг худалдан авахад шаардлагатай бонус оноо : 75000
Үйлдвэрлэгч брэнд: Bitdefender
Bitdefender
Хувилбар: Licence key: 3PC/1 жил
Хуримтлагдах бонус оноо: 1650
Статус: Бэлэн байгаа
Товч танилцуулга

Битдефендер Интернэт Секьюрити-г оны шилдэг вирусны эсрэг програмаар дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байгаа юм.
Улиг болсон илүү олон үгээр магтах хэрэггүй, хамгийн хурдан ажиллагаатай, өдөр тутам өсөн нэмэгдэж буй цахим халдлагын эсрэг эргэлзээгүй хамгийн шилдэг шийдэл.

Bitdefender Internet Secuity 2014 нь аюулгүй онлайн худалдаа болон банкны үйлчилгээ, өсвөр насны хүүхдийн хараа хяналттай онлайн орчин, олон нийтийн сүлжээ болон хувийн мэдээллийг хамгаалах гэх мэт үзүүлэлтээрээ хамгийн дээд үнэлгээг аваад буй шилдэг хамгаалалтын шийдэл юм. Bitdefender Internet Secuity 2014 нь интернэт хэрэглэгчдэд хамгийн чухал дараах боломжуудыг олгож байна.

- Таны бүх мэдээллийг, мэдээллийн санг дээд зэргээр хамгаална

- Таны Facebook, Twitter-ийг янз бүрийн спам, довтолгооноос хамгаална.

- Эрсдэлтэй, аюултай вэб сайтыг илрүүлнэ.

- Таны цахим ID болон нууц үгүүдийг хулгайд алдахаас хамгаална.

- Танд эрсдэлгүй цахим санхүүгийн орчин бүрдүүлнэ

- Windows 8 орчинд шууд ажиллана

- Таны өсвөр насны хүүхдэд хараа хяналттай цахим орчин бүрдүүлнэ

- Таны интернэт холболтыг хамгаална (Галтхана технологи)


Bitdefender AutopilotTM. Битдефендерийн энэ шинэ технологи нь автомат удирдлагатай онгоцтой адил ойлголт бөгөөд таны ямар нэгэн оролцоогүй, компьютерийн хурд болон үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй хамгаалах үүргээ гүйцэтгэх шийдэл юм. Автопилот горимын үед танд ямар нэгэн анхааруулга, мэдээлэл, санамж ирэлгүй вируснээс хамгаалах, файлуудыг шалгах, хувийн мэдээлэл хамгаалах, вэбийн элдэв хорлонт кодыг хаах болон өөрийн шинэ хувилбараа татан авах юм.

Bitdefender SafepayTM . Интернэтийн орчны санхүүгийн үйлчилгээгүйгээр, онлайн шоппинггүйгээр төсөөлөхийн аргаггүй болсон цагт хамгийн эргэлздэг зүйлдээ санаа зоволгүй ажиллах болох боломж. Та өөрийн картаар, Paypal-оор худалдан авалт хийх, интернэт банкны дансаа айдасгүй удирдах боложийг Битдефендер олгож байгаа юм.

Эцэг эхийн хараа хяналт. Таны өсвөр насны хүүхэд болон гэр бүлийн бусад гишүүдийн, ажилчидынхаа цахим орчинд хяналт тавих боломж бүрдүүлнэ. Ес зүйд харш болон цаг зав үрэх контент агуулсан сайтуудыг хаах, түүнчлэн цагаар, гараг өдрөөр нь хялбар тохиргоо хийж хязгаарлана.

Найдвартай галтхана. /Firewall/ Таны компьютерт дотоод сүлжээгээр болон Wi-Fi орчноор дамжин хууль бусаар нэвтрэн таныг мэдээллийг хулгайлах болон таны комптьтерийг сүйтгэх боломжгүй болгох 2 талын галтхана технологи.

Спамын эсрэг тохируулга. Таны хүсээгүй, танд зөвшөөрөлгүй ирж буй цахим шуудангуудыг зогсоох үүрэгтэй.

USB-ээр юм дамжихгүй. Компьютер хэрэглэгчдийн хамгийн таагүй ханддаг зүйл нь флаш дискээр мэдээлэл хүлээн авах бөгөөд янз бүрийн USB зөөврийн мэдээлэл хадгалагчаар дамжин элдэв вирус тарах вий гэж айдаг. Тэгвэл таны компьютерт хийсэн флашийг эгшин зуур шалган айдасгүйгээр мэдээлэл дамжуулах боломжтой болгож байна.

Антифишинг. Таныг интернэтээр хэсэх явц дахь элдэв хуурамч, хулгайч сайтуудыг дор нь илрүүлж таны бүртгэл үүсгэхээс, мэдээлэлээ оруулахаас, картын дугаар болон эмэйл хаягаа алдахаас урьдчилан сэргийлж тийм сайтуудыг илрүүлэн шууд блоклоно.

Хайлтын зөвлөх. Битдефендерийн үүлэн технологид суурилсан Link Filter үйлчилгээ нь хэрэглэгч Гүүгл, Бинг мэтийн хайлтын сайтуудаас өөрийн компьютерийг эрсдэлд оруулж болзошгүй сайтууд руу чиглэсэн үгээр хайлт хийвэл сануулга илгээж, зогсоох арга хэмжээ авна.

Таны олон нийтийн сүлжээний бүртгэлийг хамгаална. Facebook, Twitter мэтийн таны түгээмэл ашигладаг олон нийтийн сүлжээнүүд өдөр тутам янз бүрийн спам тарааж, гуйлга гуйж, хүсээгүй урилга хүсэлт илгээх гэх мэтээр эвгүй байдалд оруулах явдал бишгүй. Тэгвэл та зөвхөн өөрийн эрхээр Нүүрномоо, Жиргээгээ удирдах боломжтой болж байна.

 

 

Битдефендерийн хувилбаруудын харьцуулалт

Хэрэглэгчийн сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: HTML орчуулагдахгүй!

Үнэлгээ: Муу            Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Powered By XBull
Ekey Software Mall © 2017