Туршилтын хувилбарыг хаанаас татан авч болох вэ?

Ихэнх хүмүүсийн дунд үнэгүй хамгаалалтын програм гэсэн ойлголт байдаг бөгөөд зарим хэрэглэгчид өндөр үнэтэй програмыг үнэгүй ашиглаж буй мэтээр ойлгож сэтгэл хангалуун байдаг. Үнэгүй хамгаалалтын програм гэж огт байхгүй зүйл биш бөгөөд Microsoft Security Essential, Avast Free Version гэх мэтээр тодорхой хэмжээнд таныг эрсдэлээс хамгаалах үүрэгтэй үнэ төлбөргүй програмууд байна. Үнэ төлбөргүй санал болгодог хамгаалалтын програмуудын тухай мэдээллийг та энд дарж үзнэ үү.

Түүнчлэн бараг бүх вендорууд (програм хангамж үйлдвэрлэгчид) өөрийн бүтээгдэхүүнийг худалдан авахын өмнө тодорхой хугацаанд (ихэвчлэн 30 хоног) үнэ төлбөргүй хэрэглэж үзэхийг санал болгодог. Гэсэн ч үнэ төлбөртэй, илүү олон боломжтой хамгаалалтын програмууд үнэгүй байх нь сэжигтэй бөгөөд үндсэндээ боломжгүй зүйл юм. Лицензтэй програм гэдэг нь лизенцийн заасан хугацаанд тухайн вендорын төв сервертэй байнгын холбоотой, шууд хяналт дор байж өдөр тутам хэдэн мянгаар нэмэгдэж буй элдэв эрсдэлээс хамгаалах үүрэгтэй. Гагцхүү энэ үүргийнхээ төлөө л жил тутам төлбөр төлж байгаа хэрэг юм. Програмын шинэ хувилбарууд үнэгүй болон кракдсан хэлбэрээр байхгүй бөгөөд олон жилийн өмнөх болон хакеруудын гараар орж өөрчлөгдсөн хувилбарууд тархдаг. Гэвч энэ нь хамгаалалт гэхээсээ илүү эрсдэл авчрах боломжтой. Үнэгүй зүйл санал болгосныхоо хариуд таны үнэт мэдээллийг, нууцлалыг тандах үл мэдэгдэх тандуул программ нууцаар суулгасан байх нь элбэг бөгөөд тодорхой хугацааны дараа хорлонт код үүргээ гүйцэтгэж таны компьютерийг эрсдэлд учруулах магадлалтай.

Хэрэв та албан ёсны лицензийг идэвхжүүлэхээс өмнө туршилтаар ашиглах бол дараах албан ёсны линкүүдийг санал болгож байна. Ихэнх вендоруудын туршилтын хувилбар мэдээж албан ёсны төлбөртэй хувилбартай харьцуулахад боломжыг бүрэн нь ашиглах боломжгүй буюу хагас дутуу ажилладаг гэдгийг сануулахад илүүдэхгүй.

Kaspersky: http://www.kaspersky.com/trials

Bitdefender: http://www.bitdefender.com/Downloads/

Avast: http://www.avast.com/download-trial

McAffee: http://home.mcafee.com/store/free-antivirus-trials

AVG: http://www.avg.com/ww-en/download

Тиймээс үнэ төлбөргүй албан ёсны хамгаалалтын програм гэдэг нь дэмий үг бөгөөд та туршилтын хугацаанд ашиглах байлаа ч хамгийн найдвартай, тухайн вендорын өөрсдийнх нь сайтаас татаж авсан нь илүү найдвартай.

Powered By XBull
Ekey Software Mall © 2017