Санал асуулга
Та яг одоо ямар вирусны програм ашигладаг вэ?

Үйлчилгээний нөхцөл

Хэрэглэгчид нь тус сайтыг ашиглахтай холбогдсон энэхүү үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр www.ekey.mn сайтаар үйлчлүүлнэ.

Үйлчилгээний нөхцлийг өөрчлөх

1. www.ekey.mn сайт нь явуулж буй үйл ажиллагаатайгаа уялдуулан үйлчилгээний нөхцлийг өөрчлөх эрхтэй.

2. Үйлчилгээний нөхцөл өөрчлөгдсөн тохиолдолд зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчдэд э-мэйлээр мэдэгдэх үүрэгтэй.
 

eKey.mn сайтын зохиогчын эрх

1. eKey.mn барааны тэмдэг (лого) нь Монгол Улсын зохиогчийн эрхийн хуулиар баталгаажсан тус сайтын өмч бөгөөд бусад этгээд хэв загварыг нь дууриах, нэр, уриа, болон бусад хэлбэрээр ашиглахыг хатуу хориглоно.

2. eKey.mn сайт дээр байгаа нийт компьютер хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл, зөвлөгөөнүүд нь дан ганц тус сайтын өмч бөгөөд бусад этгээд цахим болон цаасан хэлбэрээр ашиглах бол заавал эх сурвалжыг дурдана.

Хэрэглэгчдийн хувийн мэдээллийн нууцлалыг хангах

Ямар ч тохиолдолд www.ekey.mn сайт нь бүртгүүлсэн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг бусад этгээдэд ашиглуулахгүй байх, бизнесийн болон бусад зорилгоор ашиглахгүй байх, спам, вирус тараахгүй байх үүрэгтэй.

 

Хэрэглэгч бүртгүүлэх

Та сайтаас бараа худалдан авахын тулд www.ekey.mn сайтад бүртгүүлэх шаардлагатай. Та манай сайтал байнгын бүртгэл үүсгэх нь өөрийн захиалгыг хянах, шинэ мэдээлэл авч байх, түүнчлэн дахин дахин бүртгүүлэх гэх мэтээр цаг алдахгүй байх зэрэг ач холбогдолтой.

Та бүртгүүлэхдээ:

1. Өөрийн нэр, э-мэйл хаяг, утасны дугаар, бараа хүргүүлэх хаяг зэргийг үнэн зөв, гүйцэд оруулах.

2. Бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд хэрэглэгч өөрийн бүртгэлээ цаг алдалгүй өөрчлөх үүрэгтэй.

Гар утас болон э-мэйл хаягаа буруу оруулсан тохиолдолд үүсч болох хариуцлагыг www.ekey.mn сайт хариуцахгүй болохыг анхаарна уу.

 

Захиалга хийх

Хэрэглэгч өөрийн захиалгыг дараах арга замуудаар хийж болно.

1. www.ekey.mn сайт-д бүртгэл үүсгэн шууд онлайнаар захиалга хийж болно. Хэрэглэгч өөрийн мэдээллийг үнэн зөвөөр оруулан бүртгэл үүсгэх ба худалдан авах хүсэлтэй бараагаа сонгон захиалгыг гүйцэтгэснээр төлбөрийг хэрхэн хийх арга замыг заасан цахим шуудан ирэх буюу сайтын хэрэглэгчийн зөвлөх холбогдон хэрхэн төлбөрөө гүйцэтгэх арга замыг зааж өгнө.      

2. 88034080 дугаараар холбогдож утсаар захиалга өгөх.

3. Онлайн болон утсаар өгч буй захиалгын Баасан гарагийн 17 цаг хүртэл авах ба Бямба, Ням гарагуудад өгч буй захиалгыг ирэх долоо хоногийн Даваа гарагт захиалагчтай холбогдон гүйцэтгэнэ.

Powered By XBull
Ekey Software Mall © 2017