Санал асуулга
Та яг одоо ямар вирусны програм ашигладаг вэ?

Програмын лиценз илгээх

Таны худалдан авч буй програм хангамжийн хамгийн чухал нь програмын албан ёсны лиценз бөгөөд лиценз идэвхжүүлэх кодыг цахим хувилбараар таны эмэйл болон гар утасруу илгээх ба програмын эх бүхий CD-г таны бүртгүүлсэн хаягын дагуу шуудангаар илгээх боломжтой.

1. Лиценз идэвхжүүлэх код. Програмын албан ёсны лицензийг идэвхжүүлэх кодыг таны эмэйлээр болон гар утсаар  илгээх бөгөөд хэрхэн суулгах болон идэвхжүүлэх зааврын хамт илгээнэ. Түүнчлэн програмын эхийг татан авах баталгаат линкийг илгээнэн. Програм суулгах, идэвхжүүлэхэд ямар нэгэн бэрхшээл гарвал зайнаас таны компьютерыг удирдах Team Viewer програмын тусламжтайгаар суулгаж өгнө

2. Програмын эх CD хувилбар. Улаанбаатар хот дотор төлбөр орсон даруйд 24 цагийн дотор үнэ төлбөргүй хүргэж өгөх ба хөдөө орон нутагт Монгол шуудан компанийн илгээмжийн үйлчилгээгээр 3-7 хоногийн дотор үнэ төлбөргүй хүргэж өгөх болно. 

Бусад тайлбар

НӨАТ-ийн баримт хүргэн өгөх. Танай байгууллага НӨАТ төлөгч бол бид худалдан авалт хийсэн сарын дараагийн сарын эхний 7 хоногт багтаан байгууллагын хаягаар хүргэн өгнө. Хөдөө орон нутгаас НӨАТ авах хүсэлтэй бол шуудангаар илгээнэ. Вэб дээрх үнэ НӨТ тооцоогүй дүн гэдгийг анхаарна уу.

CD хувилбар. Програм хангамжын CD хувилбар нь ихэвчлэн хуулбар CD бөгөөд цөөн тохиолдолд үйлдвэрлэгчийн брэндийн CD болон програм хангамжын хайрцагтай байна.

Powered By XBull
Ekey Software Mall © 2017