Санал асуулга
Та яг одоо ямар вирусны програм ашигладаг вэ?

Яагаад Ekey.mn гэж?

Програм хангамжын баталгаа. Ekey.mn дээрхи бүх програм хангамж албан ёсны баталгаатай лицензтэй бөгөөд бид ихэнх вендоруудын хувьд Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр нь сонгогдон ажиллаж байна. Лицензийн хүчинтэй үйлчлэх хугацаанд бид програм хангамжын баталгаат ажиллагааг хариуцдаг бөгөөд бүртгэл идэвхжүүлэхээс эхлээд дуусах хүртэлхи хугацаанд лиценз устгагдах, өөр компьютерт шилжүүлэн суулгах болон техник хангамжын бүхий л бэрхшээлийн үед утсаар, эмэйлээр, чатаар үнэ төлбөргүй зөвлөлгөө мэдээлэл өгдөг.

Чадварлаг, мэргэжлийн баг. Манайд хандаж буй хэрэглэгч бүрийн санал сэтгэгдэл, бэрхшээлийг сонсч, яг ямар програм хангамж, ямар шийдэл хэрэгтэй байгааг, ямар давуу талтай, хэрхэн мөнгөө хэмнэж болох гэх мэтээр танд хэрэгтэй байгаа бүхий л мэдээллийг харамгүй өгнө. Манайд айл өрхийн , жижиг дунд бизнесийн, томоохон байгууллагуудын гэх мэт бүхий хэлбэрээр тус бүрдээ мэргэжилтэн ажилладаг бөгөөд та утсаар, чатаар, эмэйлээр, фэйсбүүк гэх мэт ямар ч сувгаар холбогдож хэрэгтэй мэдээллээ эгшин зуур авах боломжтой.

Онлайн дэлгүүр. Ekey.mn онлайн дэлгүүр нь хэдхэн минутын хугацаанд дурын хэрэглэгч бүртгэл үүсгэн баталгаатай лиценз захиалах боломжийг олгож байна. Онлайн худалдаа нь цаг хугацаа, үлэмж их зардал мөнгө хэмнэсэн, хүмүүсийн өдөр тутмын амьдралд хүч түрэн орж ирж буй орчин цагийн сайн шийдлүүдийн нэг юм.

Бонус оноо хуримтлагдах. Ekey.mn онлайн дэлгүүрт бүртгэл үүсгэн програм хангамж худалдан авах бүрт таны дансанд үнийн дүнгийн 3-5 хувьтай тэнцэх шагналын оноо нэмэгдэх ба энэ нь таны дараагийн худалдан авалтанд хөнгөлөлт үзүүлэх сайхан боломж юм.

Зах зээлийн бодит үнэ. Баталгаатай лицензийн хувьд бид Монгол улсын зах зээл дээрхи хямд үнийг баримтлахыг хичээдэг. Манайхаас санал болгож буй үнэ нь айл өрхийн болон жижиг дунд бизнесийн хувьд, түүнчлэн нэг хэрэглэгчийн шийдлүүд зах зээлийн хамгийн хямд үнэ гэдэгт итгэлтэй байж болно.

Хөнгөлөлт, урамшуулалын хөтөлбөрүүд. Бид улирал тутам онлайн худалдан авалтын хүрээнд 10%-ийн хөнгөлөлтийн урамшуулалын купон санал болгодог. Та манай фэйсбүүк хуудсанд нэгдсэнээрээ, хялбар санал асуулгад оролцсоноороо купон худалдан авах боломжтой.

Ашгийн бус болон болосролын салбарын хөнгөлөлт. Програм хангамж үйлдвэрлэгч дэлхийн томоохон брэндүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ашгийн бус олон нийтийн байгууллагууд, сургууль, боловсролын байгууллагад зориулан хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломж олгодог. Манайхаар дамжуулан дээрхи бодлогын хүрээнд зарим брэндүүдийн хөнгөлөлтөнд хамрагдаж 30% хүртэлх хөнгөлөлтийн эрх авах боломжтой.

Нэг хэрэглэгчийн шийдэл. Ихэнх вендорууд зөвхөн ганц компьютерт зориулсан хувилбараа нэлээд өндөр үнэтэй, зарим тохиолдолд 3 хүртэлх тооны хэрэглэгчтэй адил үнээр борлуулах нь бий. Тэгвэл бид 1 хэрэглэгчид зориулсан шийдлүүдийг илүү хямд үнээр нийлүүлэх боломж бүрдүүлж байна. Бидний санал болгож буй зөвхөн нэг компьютерийг хамгаалах шийлүүдийг энд дарж сонирхож болно.

Powered By XBull
Ekey Software Mall © 2017