Цахим халдлага, эрсдэл
Ажлын байрны хяналт, мониторингийн програм гэж юу вэ?
Ажлын байрны хяналт, монирторингийн програм хангамж нь оффисын ажилчдын өдө... Цааш унших
Фишинг гэж юу вэ?
Мэдээллийн сайтууд дээр интернэт залиланд өртжээ, хямд машин авах гэсэн биш ... Цааш унших
Бүх бичлэгүүд
Санал асуулга
Та яг одоо ямар вирусны програм ашигладаг вэ?

Та яагаад вирусны эсрэг програм ашиглах ёстой гэж?

Та яагаад вирусны эсрэг програм ашиглах ёстой гэж?

Орчин цагийн амьдралын хэмнэлийг интернэтгүйгээр төсөөлөх боломжгүй. Дэлхийг бүхэлд нь холбосон интернэт персонал компьютерийн хүрээнээс хэдийнээ хальж таны өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болж хүн бүрийн гар утас, таблет компьютер, зурагт, автомашин мэт ахуйн өргөн хэрэглээ рүү аль хэдийн нэвтэрч орлоо. Интернэтэд холбогдоогүй компьютер огт хэрэггүй шахуу зүйл гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрч байна. Хүмүүс интернэтийн орчинд суралцаж, тоглож, найз нөхөдтэйгээ холбогдож, мэдлэг боловсрол, танин мэдэхүйгээ дээшлүүлж, амьдралаа илүү баялаг, утга учиртай болгож, өдөр тутам үр шимийг нь хүртэж байна.

Хүн бүхэн компьютерийн аюулгүй байдалдаа, ямар ч хүндрэл, саад бэрхшээлгүй ажиллахад санаа тавих нь зүйн хэрэг. Компьютерийн ажиллах чадварыг муутгаж, таны үнэт мэдээллийг хулгайж, хорлон сүйтгэж, залхаах явдал өдөр тутам хэдэн мянгаараа бүртгэгддэг. Цахим ертөнцийн энэ сүүдэртэй тал өдөр тутам хөгжин боловсронгуй болж, утга агуулга нь өөрчлөгдөж байна. Ийм цахим орчны халдлагыг товчоор, компьютерийн вирус гэж нэрлэдэг бөгөөд элдэв эрсдэлээс хамгаалах зорилгоор вирусны эсрэг хамгаалалтын програм суулгадаг.

Өдөр бүхэн хэдэн арван мянгаар тоологдох вирус үйлдвэрлэгдэн интернэтээр ямар ч хяналтгүй тархаж өөрийн хорлон сүйтгэх зорилгоо биелүүлж байна. Тодорхой цаг хугацааны дараа таны компьютерт ирж сун үүргээ гүйцэтгэснээр таныг бухимдуулж, компьютер засварын газарт хандан, үнэт мэдээлэл, дахин нөхөгдөшгүй цагаа алдан маш олон зүйлийг өөрчилсөн бүхэл бүтэн драм яваад өнгөрөв үү гэлтэй сунжирсан үйл явдал болдог.

Вирусны эсрэг програм суулгасан байх нь хамгийн зөв шийдэл гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой зүйл. Тодорхой хугацаанд үнэ төлбөргүй туршилтаар ашиглахаас эхлээд янз бүрийн үнээр маш олон төрлийн вирусны эсрэг програмууд зах зээл дээр борлуулагдаж байна. Аль ч төрлийн вирусны програмын ажиллах зарчим нь адилхан бөгөөд таны бүх файлыг шалган үзээд нууцаар суусан үл мэдэгдэх хорлонт файлуудыг устгана гэсэн үг. Үйл ажиллагааны эхний шат болох түгээмэл вирусны жагсаалтанд орсон вирусуудыг олж илрүүлэн устгах, дараа нь өөрийн хүчин чадлын хэмжээнд нууц, үл мэдэгдэх, шинэ вирусууд болон халдлагуудыг илрүүлэх. Вирусны програмын бас нэг ач холбогдол нь таны компьютерийн хакерийн довтолгооноос хамгаалах. Хакерууд гэгч нь таны хувийн мэдээлэл, картын дугаар, эмэйл хаяг, банкны мэдээлэл зэрэг дээрэмдэж болох юу байна тэр бүхнийг гартаа оруулахыг санаархаж байгаа этгээдүүд. Зүгээр тоглоом наргиа хийгээд таны хувийн зургийн санг үзэх гэж оролдож байгаа нөхөд ч энэ бүлэгт хамаарна.

Ер нь цаашид вирусны эсрэг програм гэхээс хамгаалалтын шийдэл гэж ярьж хэвших нь илүү зөв ойлголт гэж бодож байна.Цахим ертөнцийн аюулгүй байдал гэж юу вэ? Энэ ойлголтын агуулга өдөр тутам тэлэгдэж, өргөжиж байна. Вирус хэмээх нэг айхтар зүйл хамаг юмыг нь сүйдлэчих тухай хүрээнээс аль хэдийн хальж нийгмийн олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй ойлголт болоод байна. Цахим ертөнц гайхамшигтай олон боломжийг олгож байгаагийн адилаар зарим нэг хүсээгүй, таагүй зүйлүүдийг өөртөө агуулдаг нь харамсалтай. Ганц жишээ дурдая, таны өсвөр насны хүүхэд садар самуун вэб сайтууд руу дураараа нэвтэрч, хүмүүжил, ёс зүйд илт харшлах мэдээлэл хяналтгүй авах боломж нээлттэй. Энэ зүйлийг хүүхдийн эсрэг цахим халдлага гэж ойлгож болох ба үүнийг зохицуулахын тулд, хяналтандаа байлгахын тулд хамгаалалтын шийдэл ашиглах ёстой юм. Энэ бол зөвхөн ганц л жишээ, цахим ертөнц баяжихын хирээр түүнийг тойрсон элдэв бэрхшээл, халдлага ихсэх нь ойлгомжтой.


Та эдгээр програмуудыг сонирхож үзээрэй
Үнэгүй
Сонгох
Үнэгүй
Сонгох
0 сэтгэгдэл байна "Та яагаад вирусны эсрэг програм ашиглах ёстой гэж?"

Сэтгэгдэл бичих

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Note: HTML is not translated!

Доорхи нүдэн дэх кодуудыг оруулна уу:



Powered By XBull
Ekey Software Mall © 2018