Бид яагаад CD-нээс татгалзах ёстой гэж

Бид яагаад CD-нээс татгалзах ёстой гэж
Та саяхан шинэ компьютер болон тоног төхөөрөмж худалдан авсан уу?
Тэгвэл дээр үеийнх шиг драйверууд болон янз бүрийн шалтгааны улмаас дагалдуулдаг байсан CD болон DVD мэтийн хадгалах төхөөрөмжүүд байхгүй болсоныг анзаарсан уу? Сүүлийн үед програм хангамж төдийгүй, зөөврийн болон ширээний компьютерүүд дагалдах CD болон DVD мэтийн ямар нэгэн хадгалах хэрэгсэл дээрхи эх сурвалжгүй, хэрэгтэй файлуудаа зөвхөн цахим хэлбэрээр түгээх болов. Энэ нь мэдээж бүх програм хангамжууд богино хугацаанд дараагийн хувилбарлуугаа шилжэж байгаа болон нэг удаагийн CD өртөг өндөртэй, байгаль орчинд хортой гэх мэт шалтгаануудаас татгалзаж байна.
 
Интернэт бол технологийн шинэ дэвшил төдийгүй хэрэглээний зөв соёлыг төлөвшүүлдэг бөгөөд, байгаль орчинд ээлтэй технологи юм. Та зөвхөн 1 ширхэг CD-нээс татгалзсаны төлөө цэнхэр гарагийнхаа 20 литр ус хэмнэхээс гадна үйлдвэрлэлийн процесст хэрэглэгдэж буй янз бүрийн химийн бодисуудаас бас татгалзаж байгаа хэрэг юм. Түүнээс гадна янз бүрийн драйвер, програмын хуулбар файлууд суулгагдсан CD нь ирээдүйд танд огт хэрэггүй хог бөгөөд шаардлагатай бол интернэтээс татаж авах боломжтой. Түүнчлэн CD-ний дутагдалтай нэг тал нь зөвхөн ганц удаагийн хэрэглээ гэдэгт байгаа юм.
 
Ямар нэгэн програм хангамж худалдан авах нь зөвхөн тэр програмыг хуулийн дагуу, бүрэн утгаар нь үйлдвэрлэгчийн хяналтан дор ашиглах оюуны өмчийг буюу эрхийг худалдан авч байгаа хэрэг бөгөөд лицензийн кодоор баталгаажин, програм үйлдвэрлэгчийн серверт бүртгэгдэн хяналтанд орох үйл явц юм. Үүнд CD огт ач холбогдолгүй зүйл албан ёсны лиценз худалдан авсан хэрэглэгч нарт программын шинэ, сайжруулсан хувилбараа үнэ төлбөргүй өгөх зарчимтай.
 

0 сэтгэгдэл байна "Бид яагаад CD-нээс татгалзах ёстой гэж"

Сэтгэгдэл бичих

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Note: HTML is not translated!

Доорхи нүдэн дэх кодуудыг оруулна уу:



Powered By XBull
Ekey Software Mall © 2018