Ойр ойрхон компьютерээ форматлах нь сайн зүйл биш

Ойр ойрхон компьютерээ форматлах нь сайн зүйл биш

Зарим хүмүүс байсхийгээд л компьютерээ форматладаг. Монголд компьютер засварын газарт хандаж байгаа үйлчлүүлэгчдийн 80% нь компьютерээ форматлуулах хүсэлтэй байдаг юм байна. Угтаа энэ нь ямар ч алдах юмгүй, хийсэн юмгүй, системээ бүхэн утгаар нь ашиглаж мэддэггүй, хариуцлаггүй хүний ажил юм. Нэг талаар инээдтэй, ичгэвтэртэй ч гэж хэлж болох үйлдэл. Тиймээс анхнаасаа үйлдлийн системийн аюулгүй байдлаа хангаад файлуудаа эмх цэгцтэй авч явах нь зүйтэй юм. Дараах шалтгаануудын улмаас компьютерээ форматлах нь сайн зүйл биш гэдгийг сануулж байна.

1. Хайран цаг, мөнгөө дэмий үрэх

Компьютерээ форматлахын тулд эхлээд өөрийн хэрэгтэй файлуудаа өөр эх үүсвэрт хуулж аваад форматласны дараа буцаагаад хуулдаг. Тэгээд хэрэглээний програмуудаа буцаан суулгаж, хэрэгтэй файлуудаа тус тусын хавтасанд нь хийх гэх мэтээр ихээхэн чимхлүүр, нарийн төвөгтөй ажил юм. Энэ нь наандаж бүтэн өдрийн ажлаа алдах хэмжээний тийм үнэ цэнэтэй цагийг хулгайлж байгаа хэрэг юм. Мэдээжийн хэрэг дээр нь мөнгө төлдөг шүү дээ.

2. Форматласны дараа хурдан болж байнга сайн ажиллахгүй

Компьютерийн хурд болон ажиллагааг муутгадаг хүчин зүйл нь механик гэмтэл, насжилтаас гадна вирус болон ямар нэгэн үл мэдэгдэх цахим хорлонт кодуудад юм. Механик хүчин зүйлийг нөлөөг мэдээж тоног төхөөрөмжөө солих замаар шийднэ. Түүнчлэн компьютерийн файлын системээ эмх замбараагүй зохион байгуулсан, хэт олон хэрэггүй програмууд суулгасан, интернэт хөтөчдөө халдлагын шинжтэй суулгац (plug-in), наалдац (widget) суулгах нь компьютерийн хүчин чадлыг бууруулж, ажиллагааг муутгадаг. Энэ зүйлийг заавал форматлалгүйгээр хэрэггүй програмуудыг устгах замаар шийдэх боломжтой. Форматласны дараа эргүүлээд файлаа хуулахад файлуудад агуулагдсан хорлонт вирусууд тодорхой хугацааны дараа идэвхижин эргээд бахь байдаг хэвэндээ очдог. Энэ нь компьютер форматласан их хөдөлмөрийг үр дүнгүй болгож байгаа хэрэг юм, мэдээж сайн шийдэл бол албан ёсны хамгаалалтын програмын лиценз суулгах.

3. Интернэт хөтөчийн болон бусад програм хангамжийн тохируулгыг эхнээс нь бүгдийг нь эхлэх.

Таны интернэт хөтчөд байнга ордог сайтуудын болон цахим шуудангийн чинь нууц үгүүд хадгалагдсан байдаг. Эдгээр нууц үгээ хадгалснаар та ихээхэн цагаа хэмнэдэг, эндээс болоод та зарим хэрэгтэй сайтуудыг орхиж ч болох эрсдэлд хүрдэг. Түүнчлэн интернэт хөтөч дээрээ суулгасан таны цагийг хэмнэх зорилготой bookmark, янз бүрийн RSS болон plugin үүдээ устгаж байгаа нь харамсалтай. Түүнчлэн Outlook мэйл сервер ашигладаг хэрэглэгчдийн хувьд бүх цахим шуудангаа яг анхных шиг хэвээр болгох нь төвөгтэй бөгөөд энэ шалтгааны улмаас бүх архивласан эмэйлээ тэр чигээр алдман тохиолдол бишгүй байдаг.

4. Албан ёсны үйлдлийн системээ устгаад хууль бус үйлдлийн системтэй болох

Цөөн тохиолдолд, ялангуяа лаптопны хувьд Монголд хэрэглэгдэж буй зөөврийн компьютерийн тодорхой хэсэг нь АНУ-аас орж ирсэн, албан ёсны лицензтэй үйлдлийн системтэй байдаг нь сайшаалтай. Гэвч ялихгүй шалтгаанаар форматлуулснаар албан ёсны үйлдлийн системээ хулхи болгож байгаа нь нэн таагүй зүйл. Албан ёсны үйлдлийн системтэй байхын давуу талыг тоочоод баршгүй, лицензгүй үйлдлийн систем ашиглаж буй нь наандаж та хулгай хийж байгаа хэрэг шүү дээ.

5. Форматлах үйлчилгээ үзүүлэгчид ур чадвартай мэргэжилтнүүд биш.

Компьютер форматлах үйлчилгээ дуудлагаар болон засварын газраараа дамжуулан үзүүлдэг нөхдүүд нь ердөө хууль бус үйл ажиллагаа буюу маш үнэ цэнэтэй програм хангамжыг огт үнэгүй хувилбан тарааж буй, муугаар хэлэхэд хулгайч нар юм. Ихэвчлэн тэд оюуны өмчийн талаархи мэдлэг, ёс зүй байхгүй бөгөөд түүнтэй адилхан таны компьютерийг засах, илүү сайжруулах чадвар муутай, зөвхөн форматлахдаа гаршсан тийм л хүмүүс байдаг.


2 сэтгэгдэл байна "Ойр ойрхон компьютерээ форматлах нь сайн зүйл биш"
tsogoo - 03/06/2013

Харин ч ю ч хийдэггүй ПС-г л форматладаггүй байх. Тэгээд ч яг наадхаа чи бичиж байхдаа хулхи лизентцэй форматласан ПС дээрээс л бичиж байгаа шүү дээ юу үнэн тэр үнэн
789789789 - 03/06/2013

Яг чам шиг мэдэхгүй хүн форматлаад байвал тэр компьютер яагаад ч хурдан ажиллаж чадахгүй. Бас бүгдээрээ лицензтэй үйлдлийн систем, офисийн хэрэглээний программуудыг худалдаад авчих тийм их баян тарган цатгалан хэмжээнд улс орон хүрчихээгүй байх аа...

Сэтгэгдэл бичих

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Note: HTML is not translated!

Доорхи нүдэн дэх кодуудыг оруулна уу:



Powered By XBull
Ekey Software Mall © 2018