Мобайл вирусны эсрэг програм

Мобайл вирусны эсрэг програм

Англиар бол Mobile anti-virus app гэж байгаа юм, бараг англиар нь шууд бичвэл илүү ойлгомжтой ч юм шиг. Гар утасны гэхээр арай явцуу болчих гээд тиймээс бид мобайл гэж орууллаа. Смартфон болон бусад таблетуудын хүрээнд ярьж байгаа ойлголт. Интернэт өөрөө персонал компьютерийн хүрээнээс хэдийнээ хальж, гар утас, таблет, зурагт тэр байтугай автомашинд хүртэл нэвтрэн орж ирлээ. Цахим ертөнцийн бас нэг сүүдэр гэж хэлж болох вирус болон цахим халдлага энэ мэт бусад тоног төхөөрөмжинд хэдийнээ нэвтрэн орж ирээд аюул тарих хэмжээнд хүрчээ. Угтаа гар утас болон таблет нь гэрийн компьютерээс илүү хэрэглээтэй, төлбөр тооцоо, нууц мэдээлэл агуулдаг гэсэн утгаараа цахим ангуучдын өгөөш болох нь дамжиггүй.

Мобайл вирусууд юуны өмнө таны гар утас болон таблет руу вэбээр, цахим шуудангаар болон бусад файлаар нууц хэлбэрээр дамжин хялбархан нэвтрэх ба таны төхөөрөмжинд үл үзэгдэм хэлбэртэй сууж сүйтгэх үүргээ гүйцэтгэж эхэлнэ. Түүнчлэн Wi-Fi болон bluetooth төхөөрөмжөөр дамжих нь түгээмэл. Олон талаар уламжлалт компьютерийн вирустай адилхан. Төхөөрөмжийн үйлдлийн системд нууц хэлбэртэй сууснаар ажиллах хурдыг сааруулж, хувийн мэдээллийг тань "эзэн"-дээ илгээж, таны өмнөөс элдэв замбараагүй спам тарааж, хамгийн хорлонтой нь мэдээллийг устгаж, төлбөр тооцооны тань систем рүү нэвтрэхийг тасралтгүй оролдоно. Энэ бүхэн мэдээж олиггүй зүйл. Өөр олон төрлийн зорилгоор вирусыг тарааж байна.

Дэлхийн нэр хүндтэй хамгаалалтын компаниуд мобайл төхөөрөмжүүдэд зориулсан вирусны эсрэг программууд гаргасан бөгөөд зах зээл дээр аль хэдийн өрсөлдөөн эхэлжээ. Програмууд вирусны эсрэг шууд хамгаалалтаас гадна бүхий дуудлага, мессеж хянах, архивлах, GPS-тэй холбон байршил тогтоох, хулгайд алдагдах, бусад этгээд ашиглахын эсрэг модулууд, алдаж гээсний дараа эргүүлэн олж авах, онлайн мэдээллийн сан, эцэг эхийн хараа хяналт зэрэг олон төрлийн функцуудыг суулгагдсан цогц програмуудыг нийлүүлж байна.

Албан бусаар дараах дарааллын дагуу мобайл вирусны програмуудыг эрэмбэлэсэн байна

  • BullGuard Mobile Security 10
  • Avast Free Mobile Security
  • McAffee Mobile Security
  • Norton Mobile Security
  • BitDefender Mobile Security
  • ESET Mobile Security
  • Kaspersky Mobile Security
  • Webroot Mobie Security гэж эрэмбэлэсэн байна.

Бид одоогоор McAfee, Norton, BitDefender, Avast-ын мобайл хамгаалалтуудыг борлуулж байна.


Та эдгээр програмуудыг сонирхож үзээрэй
0 сэтгэгдэл байна "Мобайл вирусны эсрэг програм"

Сэтгэгдэл бичих

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Note: HTML is not translated!

Доорхи нүдэн дэх кодуудыг оруулна уу:



Powered By XBull
Ekey Software Mall © 2018