Avast Internet Security үнэгүй авах уу?

Avast Internet Security үнэгүй авах уу?

Миний хувьд үнэгүй зүйлд хэзээ ч итгэж байгаагүй, цаашдаа ч итгэхгүй. Линк дарвал, эмэйл шалгавал, зураг шэйрлэвэл мөнгө өгнө гэх мэт болзлууд ихэвчлэн залилан, хууран мэхлэлт л байдаг. Харин Авастын доорхи хөтөлбөр бол маш хялбархан $50-$90 үнэтэй Avast Internet Security програмын албан ёсны 1-3 жилийн лицензийг үнэ төлбөргүй хожих боломжтой. Миний хувьд одоогийн байдлаар 2 жилийн лиценз хожоод байна. Хэрхэн энэ хөтөлбөрт оролцож яаж лиценз хожих тухай дэлгэрэнгүй тайлбарлаж өгье.

Энэ нь та Avast Free Mobile Security програмыг Android системтэй гар утсандаа үнэгүй суулгаж Avast-д албан ёсны бүртгэл үүсгээд цаашид Avast Free Antivirus програмыг 7-21 хүнд дамжуулан суулгуулсанаар танд үнэгүй лиценз бэлэглэх юм. Дараах дарааллын дагуу та лицензийг өөрийн болгож аваарай.

1. Та өөрийн Android үйлдлийн системтэй смартфон буюу таблетныхаа Play Store-ыг дарна уу. Та үүний тулд @gmail.com гэсэн эмэйл хаягтай байх ёстой бөгөөд Play Store буюу Android програмын дэлгүүрээс үнэ төлбөргүй дурын програм хангамжыг татан авч ашиглаж болно. Play Store нээгдмэгц та avast гэж хайхад хамгийн эхэнд avast! Mobile Security гэсэн нэрээр илэрч гарч ирэх ба та хялбархан суулгах боломжтой.

2. Дашрамд дурдахад avast! Mobile Security хамгийн өндөр үнэлгээтэй үнэгүй хамгаалалт бөгөөд та гар утсаа хулгайд алдах, вирустүүлэх, мэдээлэлээ алдах гэх мэт эрсдэлээс сэргийлэх ба дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

3. Та суулгасан програм дээрээ avast! Account цэс рүү орж Аваст дахь өөрийн бүртгэлээ үүсгэх ёстой. Энэ нь маш хялбархан бөгөөд эмэйл хаяг, нууц үг, утасны дугаар төдийхөнийг оруулаад л гүйцээ.

4. Цаашид үүсгэсэн бүртгэлийнхээ дагуу http://my.avast.com линкээр нэвтэрч ороорой.

5. Бүртгэлээрээ нэвтэрч орсоны дараа MY AVAST таб-ын 2 дахь хэсэг буюу Recommendations линкийг дарж ямар сувгуудаар ямар линк үнэгүй түгээх мэдээлэлээ харна. Өөрөөр хэлбэл, Үнэгүй лиценз хожих болзол нь та өөрийн боломжтой сувгуудаар найзуудаа уриад Avast-ын үнэгүй хувилбар суулгуулж чадвар танд нэг оноо нэмэгдэх юм.

6. Та найзууддаа өөрийн фэйсбүүк, жиргээ, эмэйлээрээ болон шууд линкийг нь тарааж болно. Хамгийн гол нь зөвхөн таны илгээсэн линкийн дагуу л татан авч суулгасан байх ёстой. Таны линкийг хүлээн авсан хүн уг линкээс татан авч суулгасан тохолиолдолд л тоолуур нэмэгдэнэ. Дарах болон татан авахад тоолуур нэмэгдэхгүй.

7. Таны линкийн дагуу найзууд чинь Авастын үнэгүй хувилбар татан авч суулгаад эхэлвэл та үнэгүй Internet Security хожих боломжтой болж байна гэсэн үг. Би л лав ядах юмгүй 14 хүн ашигладаг болгоод 2 жилийн эрх хожчихоод сууж байна. Баярлалаа

Ийнхүү та ядах юмгүй албан ёсны үнэгүй Avast Internet Secuity -тэй болж чадна. Танд амжилт хүсье.


Та эдгээр програмуудыг сонирхож үзээрэй
0 сэтгэгдэл байна "Avast Internet Security үнэгүй авах уу?"

Сэтгэгдэл бичих

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Note: HTML is not translated!

Доорхи нүдэн дэх кодуудыг оруулна уу:



Powered By XBull
Ekey Software Mall © 2017