Ажлын байрны хяналт, мониторингийн програм гэж юу вэ?

Ажлын байрны хяналт, мониторингийн програм гэж юу вэ?

Ажлын байрны хяналт, монирторингийн програм хангамж нь оффисын ажилчдын өдөр тутмын ажилд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах, байгууллагын чухал үнэ цэнэтэй мэдээллийг алдахаас сэргийлэх үндсэн үүрэг функцтэй бөгөөд орчин цагийн бизнесийн болон олон нийтийн байгууллагуудын удирдлагын шинэлэг арга хэрэгсэл юм.

Төрийн байгууллага болон томоохон компаниудад хийсэн судалгаагаар оффисын ажилчид өдөр тутмын ажлын цагийнхаа 30%-иас багагүй хувийг чатлаж, хувийн зүйлээ хийж, интернэтээр зугаалж, олон нийтийн сайтуудаар зочилж, нэг үгээр хэлбэл дэмий өнгөрөөдөг байх нь. Зөвхөн энэ баримтаас харахад л хяналт үнэлгээний програм ашигласнаар зардалыг 30% бууруулж, үр ашгийг 30% дээшлүүлж чадах нь ээ.

Байгууллагын мэдээллийн сангийн аюулгүй байдал бол таны бизнесийн чухал үнэт зүйл. Өрсөлдөгчид танай байгууллагын цахим мэдээллийн санг гартаа оруулахыг ямагт эрмэлздэг. Танай ажилчдын хэн нэгнээр дамжуулж маш үнэт мэдээллийн чин санг хялбархан олж авах боломж байнга таны сэтгэлийг зовоодог. Товчхондоо хяналт, мониторингийн програм хангамж ашиласнаар таны ажлын хамт олны орчинд дараах давуу талууд үүснэ.

1. Байгууллагын бүтээмж дээшлэнэ. Оффисийн ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу өөрийн ажлын цагаа зөвхөн ажилдаа л зарцуулах ёстой. Харамсалтай нь нэгж ажлын байр дунджаар өдөр тутам 1 цагийг л үр дүнгүй өнгөрүүлэхэд жилд тус байгууллагад хэдэн арван ажилтаны орон тоо хэмнэх хэмжээний хөдөлмөрийн бүтээмж алдагдах магадлалтай. Оффисын ажилтаны цагийг дэмий үрдэг хүчин зүйлүүдийг олж мэдсэнээр тэдгээр цаг үрсэн програм, вэб, тоглоом, олон нийтийн сүлжээг тодорхой цагт хязгаарлахаас эхлээд хаах хүртэл арга хэмжээ авсанаар зөвхөн гүйцэтгэх ажилдаа бүх анхаарал, бүх цагаа зарцуулж ихээхэн хэмнэлт авчирах нь ойлгомжтой.

2. Оюуны өмчөө хамгаална. Байгууллагын олон жилийн нөр их хөдөлмөр, үнэт оюуны бүтээл, нууц мэдээллүүд нэг л өдөр хялбархан арга замаар өрсөлдөгч нарын гарт орчих, олон нийтийн хүртээл болох тохиолдол их байдаг. Тухайлбал, танай байгууллагын борлуулалтын тайлан мэдээлэл, дүн шинжилгээ, худалдан авагчдын мэдээллийн сан, байгууллагын график дизайны шийдэлүүд, чамгүй их өртгөөр хийсэн зах зээлийн судалгаа мэдээлэл зэрэг бүхий л файлууд үүнд хамаарна. Хэн нэгэн хариуцлаггүй, итгэлгүй ажилтан эдгээр үнэ цэнэтэй байгууллагын мэдээллийг өөрт ашигтай болон хаа хамаагүй нөхцөлөөр бусдад тараах үйл явцыг шууд таслан зогсоож чадна. 

3. Ёс зүйгүй үйлдлээс сэргийлнэ. Хяналтгүй хүмүүс л ёс зүйгүй үйлдэл гаргадаг. Байгууллагын цахим хяналтын орчин муудсанаас ажилчид элдэв бусармаг үйлдэл хийх хандалга руу тэмүүлнэ. Элдэв залилан луйврын сайтууд, санхүүгийн пирамид, насанд хүрэгчдийн агуулга бүхий хуудсууд гэх мэт цахим ёс зүйн зөрчилийг таслаж чадна.

4. Байгууллагын эмх цэгц, сахилга бат дээшлэнэ. Удирдлага болон ажилтны хоорондхи харилцан итгэлцэл, хүндлэл нь байгууллага бүхэлдээ илүү найрсаг харилцаатай, эерэг уур амьсгалтай байх гол нөхцөл. Нэгэнт удирдлагын хяналтанд бүхлээрээ буй ажилчдын ажил үүрэг гүйцэтгэлийн болон сахилга бат, ёс зүйн харилцааны хяналт нь алив нэгэн хий хоосон хардлагаас холуур, зөвхөн ажил хэргийн хүрээнд л асуудлаа ярилцаад, шийдвэрлээд явах боломж үүсгэж байгаа юм. Мэдээжийн хэрэг байгууллагы бүхэлдээ дүрэм журмаа хэвшүүлж хэрэгжих нь эмх цэгцтэй, ажил үүрэг цалгардах ямар нэгэн дотоод хүчин зүйлгүй зөвхөн удирдлагын ончтой зөв шийдвэрээс хамаарах зүйл үлдэж байгаа юм.

5. Удирдлагын тасралтгүй хүчирхэг систем. Удирдлага орон зай, цагаас үл хамааран хаанаас л бол хаанаас хяналтаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Гадаад дотоод албан томилолт болон ажлын бус цагаар, илүү цагаар ажиллах гэх мэт онцгой нөхцөлүүдийг зөв тооцоолж хүссэн үр дүндээ хүрэх сайхан боломж. Байгууллагын ажилчдын хариуцлага, хөдөлмөрийн бүтээмж дээшлэхийн хирээр зардал ихээхэн хумигдаж өртгөө богино хугацаанд нөхөж урт хугацаанд тогтвортой, итгэл найдвартай багаар ажиллах сайхан боломж


Та эдгээр програмуудыг сонирхож үзээрэй
1 сэтгэгдэл байна "Ажлын байрны хяналт, мониторингийн програм гэж юу вэ?"
tshishig1 - 15/05/2013

Sain bna uu yag ajillagaag ni harmaar bna deer durdsan tailbaruudiin daguu ajillaj baival avah nen shaardlagatai baigaa

Сэтгэгдэл бичих

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Note: HTML is not translated!

Доорхи нүдэн дэх кодуудыг оруулна уу:



Powered By XBull
Ekey Software Mall © 2017