Avira Free Antivirus хувилбарыг Монголд түгээмэл хэрэглэдэг. Учир нь бусад вендоруудын адилаар зөвхөн 30 хоногийн хугацаанд үнэгүй хэрэглэх биш хугацааны хязгаарлалтгүй үнэгүй хэрэглэх боломжоор хангаж вирус болон зарим нэг цахим аюулаас хамгаалах үүргээ гүйцэтгэдэг. Мэдээж бусад үнэтэй хувилбаруудынхаа адилаар илүү олон боломжоор хангагдахгүй. Энд дарж харьцуулалтыг харна уу.
Avira Internet Security 2013 хувилбараа "Таны цахим ертөнцийн хязгаарын хамгаалалт" гэсэн уриатайгаар илтгэл төгс танилцуулж байна. Шинэ хувилбарт дараах үндсэн боломжууд цоо шинээр нэмэгдэж орсон байна.
Интернэт мөрдөлгөөг зогсоосон. Таны интернэтээр аялаж буй бүхий л мэдээллийг хянаж байдаг, хянахыг оролддог гадны бүхий л байгууллагын үйл ажиллагааг зогсооно. Дашрамд хэлэхэд улс орнуудын тусгай албадаас эхлээд таны интернэтээр хэсч буй бүхий л мэдээллийг хянадаг 600 гаруй байгууллага байдаг юм байна.
Вэбийн аюулгүй байдлын шалгуур. Таны орж буй хуудас бүрийг нээж амжихаас тань өмнө аюулгүй байдлын рейтинг тогтоож аюултай гэж үзсэн хуудсуудыг шууд зогсооно.
Үүлэн хамгаалалт. Аюултай кодын шууд хамгаалалт ба супер хурдан шалгах систем
Хууран мэхлэлтийн эсрэг илүү сайжруулсан технологи. Танд өгөөш шидэж буй элдэв цахим шууданг ангилан ялгаж таны инбокст нэвтрүүлэхгүй
Олон нийтийн сүлжээний хамгаалалт. Бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон Facebook болон бусад олон нийтийн сүлжээнүүд дэх спам болон эцэг эхийн хяналт тавих
Андройд системийн хяналт. Таны ухаалаг утсыг хулгайд алдагдахаас, мэдээлэл алдагдахаас болон мэдээлэлээ буцаан сэргээх гэх мэт илүү олон боломжоор хангана.