Цахим халдлага, эрсдэл
Ажлын байрны хяналт, мониторингийн програм гэж юу вэ?
Ажлын байрны хяналт, монирторингийн програм хангамж нь оффисын ажилчдын өдө... Цааш унших
Фишинг гэж юу вэ?
Мэдээллийн сайтууд дээр интернэт залиланд өртжээ, хямд машин авах гэсэн биш ... Цааш унших
Бүх бичлэгүүд
Санал асуулга
Та яг одоо ямар вирусны програм ашигладаг вэ?
Spytech NetVizor
0 сэтгэгдэл байна  0 сэтгэгдэл байна
Spytech NetVizor
Үнэ: 85,000₮
Үйлдвэрлэгч брэнд: spytech
spytech
Хувилбар: Licence key: 1PC
Хуримтлагдах бонус оноо: 0
Статус: Бэлэн байгаа
Тоо:  Сонгох
   -   
Энэ програм хангамжыг захиалах доод хэмжээ: 2
Товч танилцуулга

Та ганц цэгээс төвлөрүүлэн бүх ажилчдаа, бүхий л сүлжээгээ хянаж, удирдах систем юм. Netvizor суулгасан бол, сүлжээнд холбоотой байгаа бүхий л тоног төхөөрөмж болон хувь хэрэглэгчдийн ажлын байрны идэвхитэй үйлдлийг шууд хянах болон байгууллагын мэдээллийн сангийн хамгаалалтын оролцоог ханган удирдах боломжтой хамгийн шилдэг шийдэл юм.

Та Netvizor хэрэглэснээр өөрийн удирдлаганд буй сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн дэлгэцэн дээрхи тухайн үеийн шууд мэдээлэл, хийж буй үйлдэл, хэрэглээний програм болон интернэт ашиглалт, цахим шуудан, чат, файлуудын менежемент гэх мэт бүхий л идэвхитэй үйлдэлд хяналт тавих боломжтой. Түүнчлэн алсын зайнаас дээрх мэдээллийг хүлээн авч хүссэн цагтаа дээрх боломжуудыг ашиглан танай байгууллагын мэдээллийн сангийн болон таагүй үйлдлийн эсрэг шууд дохио илгээх зэрэг олон боложуудтай ажлын байрны менежементийг шинэ түвшинд гаргах шилдэг шийдэл юм.

Бүгдийг хадгална, архивлана.
Хяналтын камер гэж юу байдгийг хүн бүхэн мэднэ. Болж буй бүхий л процессыг байгаагаар бичиж тодорхой хугацаанд хадгалдаг хяналтын тоног төхөөрөмж. NetVizor нь сүлжээнд буй хэрэглэгчдийн бүхий л үйлдлийг үл мэдэгдэх байдлаар бичиж хадагалан архивладаг. Товчлуураас оруулж буй мэдээлэл бүрийг, цахим шуудан, чат, интернэт ашиглалтын бүх мэдээллийг, ашиглаж буй програм хангамж бүрийн ашиглалтыг, файлын менежемент, upload ба download, суулгаж буй програм бүрийг юу л байна бүхнийг үлдээлгүй бичин архивладаг. Тохируулан өгсөн тодорхой давтамжийн дагуу хэрэглэгч бүрийн дэлгэцийг гүйлгэн үзэх боломжоор хангагдана
Шууд хяналт ба оролцоо.
NetVizor нь хадгалан үлдээх хяналтын үүрэг функцээс гадна таны сүлжээнд яг одоо юу болж байгааг, таны ажилтан юу хийж байгааг шууд мэдэх боломжоор хангана. Шууд хяналтын арга нь тухайн цагт сүлжээнд холбогдсон ажилтаны юу хийж байгааг ганц даралтаар харж, удирдлагын хориглосон үйлдлийг хийх оролдлого бүрт хариулт авах дохио мэдээлэл авах боломж юм.
Дэлэгэрэнгүй тайлан мэдээлэл. Анализ
NetVizor хяналтанд байгаа бүх мэдээлэлээ нэгтгэн тайлан болгон гаргаж өгдөг, тухайлбал хэрэглэгчийн Топ 10 хандлагуудыг тус бүрээр нь ганц даралтаар графикжуулан илт ойлгомтой байдлаар харах боломтой. Топ 10 вэбсайт, топ 10 файл, топ 10 програм хангамж гэх мэтээр. Мэдээжийн хэрэг тайланд үндэслэн тухайн хэрэглэгчийн ажлын цагийн бүтээмжийн анализ тодорхой болно.
Шүүлт, Хамгаалалт, Хориглолт.
NetVizor тухайн байгууллагын ажлын байрны дүрмийн хүрээнд ажлын цагаа үр бүтээмжтэй байлгахын төлөө дүрэм, гэрээгээрээ харилцан зөвшилцсөний дагуу зарим үйлдэлд хаалт тавих боломжоор хангана. Энэ нь ажилчдын ихээхэн цагийг хороодог элдэв вэб сайт, олон нийтийн харилцаа, тоглоом, чат гэх мэт. Түүнчлэн мэдээлэл гадагш алдахгүйн тулд зөөврийн хэрэгслүүдийн холболтыг цуцлаж болно. Шууд хаалт хийлгүйгээр хориглосон үйлдэлд хариу мэдээлэл авч яг тухайн агшинд нь зохицуулах тохируулга бас байна.
Төвлөрсөн хяналт удирдлага.
NetVizor нь жижиг оффисын хэдхэн компьютерээс эхлээд хэдэн мянган хэрэглэгчтэй аварга том сүлжээг хүртэл бүхэлд нь удирдан хянах боломжтой бөгөөд сүлжээний бүхий л компьютерийг сүлжээний төвөөс нэгтгэн хянаж удирдана. Хэрэглэгчийн хяналтыг цуцлах, хэрэглэгч шинээр сүлжээний хяналтанд авахыг тухайн хэрэглэгчид үл мэдэгдэх хэлбэрээр гүйцэтгэж болно. Админ сүлжээнд буй хэрэглэгч бүрийн онцлогт тохируулан өөр өөр түвшингийн хяналт үүсгэн удирдаж болно.
Хэрэглэгчийн сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Таны сэтгэгдэл: Анхаар: HTML орчуулагдахгүй!

Үнэлгээ: Муу            Сайн

Доорхи кодыг оруулна уу:



Холбоотой бүтээгдэхүүн (1)
Powered By XBull
Ekey Software Mall © 2017